F4...

Meteor garden-ний Солонгос хувирбарыг нь үзэв... яаж ч бодсон Тайван хувирбараа гүйцэхгүйн бналээ... залуучуудийг нь бүр хэлээд ч юүгхэв...  Гэхдээ Japan-аасаа дээр ийн бналээ Japanийг нь гэхдээ бүтэн үзээгүйлдээ  эхлүүлээл дүфф санагдахаар нь больсон... Япончуудад дургүй маань нөлөөлсөн бж ч магад хэхэ хамгийн анх нь япон манга юм гэсэн... тэгээл тэр манганаас  сэдэвлээл... :D

       

Japan

korea(ih surguuli bish gej haruulsan bolhoor joohon huuhduud bn lee hehe )

Taiwan

 

Jerry Yan bol yriad bh ymgui saihan zaluu nadad az zaluuchuud taalagddagguildee neeh ... harin Jerry YAn bol shal ondoo ter hamar mamar eruu biy haa wuu aa siahan zaluu minii minii nudeer hoorhonuud dotor zurag ni bsan banjig gajigtaad haragdahgui bgaa hehe

Portishead - Roads

миний хэдэн цагаар ч хамаагүй сонсчдог дууны нэг

Universe best songs

Universe best songs-ийг их үзэж бгаа ойрдоо :D би хувьдаа Солонго-ыг дэмжиж бгаа... Харин аав Хулан гээд хөөрхөн жоохон охинг, ээж Анхбаярыг... нээрээ гэнэт  саналаа их сонион... Би энийг үзээл суужийсан чинь гэнэт нэг их таньдаг царай би ээж аав 2ийг дуудаа л энэ нөгөө манай 1-р ангид бсан Анхбаяр гээд хүүхэд мөн үү? яаагаав үсэглэлийн баяр дээр улаанбаатараа гээл дуулаад бдаг гэсэн чинь тэр 2 ер санадаггүй тэгсэн нэр нь гарсан Анхбаяр гэдийн хаха ерөөсөө өөрчлөгдөөгүй сонин харин жоохон махалсан бналээ  :P 15 жил хараагүй бжийгаад тв гээр хараад таньсан өөрөөрөө бахархлаа чих шиг лол :P сайндаа ч бишээ хахаха би тэрэнд 1-р ангид бхдаа сайн бсым гсн :P зөзө тэр ч яахуу? GOGO Солонго

сайхан залуу шүү

dairy

өнөөдөр гадуур баахан явав... гадаа дулаан ороод охид хүүхнүүд чинь нимгэн нойтон хувцсандаа ороод нүд хужирлаад яасан ч сайхан юм. :D бас энэ хямралын үе чинь надад нөлөөлөөд өнөөдөр bus-нд суувоо мп-гээ сонсоод цонхоор хараал гоё бсөөн... :P тэгээл m-club орж karaoke-дий гэж бодоол явж бсан бас хямралын үе нөлөөлцөн нэг таньдаг гар мөнгө асууцан явж бсан лол мань юучгүйээ гээл үнэнээ хэлчээл явлаашд хэхэ... зассс нэг иймэрхүү л бнадаа чих шиг :P

:D

Л.Өлзийтөгс Урт наслахгүй юм шүү

Урд насанд минь хэний ч билээ өмсчихсөн дээлээр
Удаан гоёхгүй юм шүү
Төрөөгүй байхад минь хэн нэгний зохиочихсон
Төвөгтэй урт зохиолын баатар байх уйтгартай юм
Аль хэдийнээ нээгдчихсэн арлуудыг нээж
Аз эз хоёрын хольж хутгах гутралтай юм
Нүгэл шиг л хурах хог новшийг хураан
Нүдээ зүрхээрээ сольж суух гунигтай юм
Урт наслахгүй юм шүү
Өмнөх насанд минь төлөвлөчихсөн ялыг
Өчнөөн баяртайгаар дуусгахгүй юм шүү

Л.Өлзийтөгc

Алгаараа нүүрээ таглаад

Хурууныхаа завсраар харанхуйг харах

Аймхай бяцхан охин би

Амьдралаас гэнэтхэн цочив

Анд нөхдөөсөө цочив, өөрөөсөө цочив

Адгуу хүсэл, бохир савраасаа цочив

Биеийг минь бүрхсэн хар үсийг түүж зогсохдоо

Би өөрийнхөө жинхэнэ нэрийг мэдэхгүйгээ мэдэв

Гудамжинд зөрөх хүмүүс бүгд өвдсөн болохыг

Гутал дор ёолох цасны үгээс сонсов

Одоо тэгээд би яах билээ, үхэх үү?

Орчлонгоос явчихаж чадахгүйгээ мэдээд бүр ч их цочив

миний гунигийн түүх гэдэг номноос нь энэ их таалагдсан болохоор шивж оруулав :D

 

 

 

Twilight

http://Twilight-MN.tk/

 

Миний хүмүүжил

Хэд хоногийн өмнө пиводож байгаад  бодлоолдоо. Би угаас залуу насанд яаж ч амьдар ч юу ч хийсэн яаадийн гэж боддог хүн... Nлүү өндрөөс унахгүйн тулд алдсан байлаа ч залуу насандаа алдсан нь дээр гэж боддог нэгэн. Уувалчиг ууж, татвалчиг татаж, тоголволчиг тоголж, хайралвалчиг хайралж, хаягдвалчиг хаягдаж, элий нзуудынхаа хажууд би Жавхлан, Эрдэнэтунгалаг /энэ 2-ын хоолой надад их таалагддагым / 2-ыг сонсож, өөр нэгэн хөгжим сонсдог нзуудынхаа дэргэд би нис-ийг даган дуулж Галсааг сонсож чадна. Гэр бүл минь их ардчилсан болохоор би 16 нас гарснаасаа хойш алкохол хэрэглэхээсээ, 18наснаасаа гадуур хонохоос айж байсангүй. 12 наснаасаа л БФ ээ гэртээ орж ирүүлэн танилцуулдаг бсан. Тэглээ гээд нээх буруудсан юм бхгүй юм шиг.  Яагаав охин үрээ хайрла гээд шүлэг бдагдаа. Би яг л тэгэж хүмүүжсэн.  Тэр чинээгээрээ би өөртэй итгэлтэй, муу юманд дуралсан ч тодорхой хэмжээнд нь очоод буцаж чаддаг болсон гэж боддог. Харин муу юм нь  их хэнэггүй болсон юм шиг санагдав. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх эцэг эхийн цаашид яаж амьдрахтай их холбоотой тиймээс хүүхдээ хүмүүжүүлэх их том ажил юм шигээ .

Б.Энхтуяа

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

(Нийт: 146)