Сар шиндээ сайхан шинлээрэй

Алсалж буй хулгана жилээ Амжилт бүтээлээр үдэж Ирж буй харшлагч хэмээх шороон үхэр жилээ Инээд хөөрөөр угтаж Сүрэг мал чинь тарган Сүү идээ чинь элбэг сайхан, Даага далантай, Бяруу булчинтай Төрлөөрөө түвшин амгалан Бултаараа буянтай жаргалтай Айл хотлоороо энх тунх Алт мөнгө авдар дүүрэн Хямралыг боломж болгож Эвдрэлийг эвлэрэл болгож Өдөр бүр эрүүл саруул Ондоо олзтой, Сардаа саадгүй Ноён нуруу тэгш амьдраарай. Та болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал бүх сайн сайхныг хүсэн ерөөе.

:D

happy valentine's day ...

....

help me

neriig ni medkun neg azi kino gene... hunees l sonssiin yaj haij olz uzhe medkun... meddeg hun bval tuslaarai.. uzhiig mair husjiinaa ... plz
hunees sonsson tovch utgiig ni oruulchii...
neg zohiolch emegtei haygdsan yrtontsiin tuhai zohiol bichdeg.teed neg haygdtsan yrtontsod ochood neg ohintoi taaraad hamt tendees garah gej yvdag gene.. teed l emegtei humuus hereggui geed ur honduulsen huuhduudtei gazar irj mirdeg genee teel ter yrtontsoosoo gardiim shig bgan ... ymar kino iin boloo  :5 uzchihiinsan

Би ингэж үхнэ - 4



Мөрөн голд дайвалзах навчис дээр нь ялаа амарсан
Мөнгөлөг талын чандаганы мөрөнд нь хурын ус дүүрсэн
Үүр шөнийн заагаар одон гариг уйлсан
Үзэсгэлэн гоо, үүрд, үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би.
Хагацъя даа. Харин хаачихыг минь бүү асуу!
Харих зам минь хурмастаар дайрдаг. Хагацъя даа.
Сэрүүн горхины мөсөн дор загас,жараахай нь гилтгэнэсэн
Сэнгэнэх салхины сэгсрээнд зэгс, дэрс нь исгэрсэн
Үдэш оройн цагаар наран, саран солбилцсон
Үзэсгэлэн гоо, үүрд үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би
Хагацъя даа. Хаачихыг минь бүү асуу
Харих зам минь хурмастаар  дайрдаг. Хагацъя даа

Би ингэж үхнэ - 3
Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө Тамд очдог нь сүнс юм аа хө Тавилан заяа нь болдоггүй юм бол Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү" Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс Авсны таг, архины бөглөө, соронзон хальс Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс Номын хавтас, алтан бөгж, ямааны арьс Ногооны зоори, уугих хүж,эрдэмтэн Ясперс Эмтэрхий аяга,эмийн сан, гашуун сармис Эрэлхэг баатар, элсэн цаг, галзуурсан гөрөөс. Тогорууны өд, янжуурын цог, борооны дусал Тонгорогоны ир, хатуу идэр, үзэгний толгой. Библийн судар,салхины сэрчигнээ,барагдахгүй үлгэр Баруун тийш эргэ, Булган малгай, будаатай хуурга. Галын илч, бөөрөнхий чулуу, эмгэнэлт жүжиг Гомдсон үг, халуун индүү, цонхны шил. Би чамд хайртай, бурхан багш, баримлын шавар Болзоотын бор толгой, барьцааны юм, буруу номтон. "Эрэг дээр хэвтдэг нь яс юм аа хө Эрлэгт очдог нь сүнс юм аа хө Энэхэн насандаа болдоггүй юм бол Эрлэгийн чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү
Bi ingej uhne 2

Улаан цэнхэр цагирагнууд орон зайг дvvргэхэд
Урт нарийхан зурвас туяа дvв дvvрэн
Орон зайг зvсч гурвалжин хэлбэртэй
Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн
Цацрагийг огтолж, яв ягаан дєрвєлжин
Цэгнvvд хєв хєх шугамууд дээр давхцаж
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Орон зайг дvvргэсэн улаан цэнхэр цагирагс
Орон зайг зvссэн урт нарийхан зурвас туяа
Хачин алаг хэрчлээсvvд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг
Хєв хєх шугамнууд, яв ягаан дєрвєлжин цэгнvvд
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Цэхэртсээр ууссаар vгvй болоход
Цав цагаан хов хоосон орон зай vлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох...

БИ ИНГЭЖ YХНЭ-1



Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл тvгэж
Хана, шат, хvйтэн мэлмийг минь сорж
Хєл минь дээвэр цємлєн, халуун
Хєлсєнд минь савханцарууд мушгиралдан
Тархинаас минь уур савсаж, хумсны
Толиог минь шоргоолжнууд зєєж
Уруул дээр минь ялаа єндєглєж
Уран хэлийг минь сvлбvvрэн зvvгээр
Сэтлэж, янагийн эрхтэн минь
Сэнгэнэтэл vнэр орон ялзарч
Хvзvvний минь vенд хар хорхойс хавчуулагдан
Хавирга минь хорхой хvрэм тос дааварлан хvрэнтэж
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад
Єнгє, хэлбэргvй сvнс минь намайг орхиоч...
Єлгийтэй хvvхэд хаа нэгтээгээс олж аваач...
Цагаа хар даа...
Цаг хугацаа хар даа...

:D

tsenher ni arilahgui iin novsh hahaha.... zass hama bsiin...

(Нийт: 146)