Хайрын хэл

Урмын үгс, хамтдаа байх, бэлэг, халамж, биеэр мэдрэх. Эдгээр нь хосуудын хайр сэтгэлээ илэрхийлэх хэл ажээ. Хүмүүс хайраа өөр, өөрөөр илэрхийлдэг тул хүн бүрийн хайрын хэл адил байх албагүй гэнэ. Энэ бол Турк улсын нэрт сэтгэл зүйч, доктор Чапманы дүгнэлт.

ХаХайрын таван хэлийг хэрхэн ашиглах вэ?йрын таван хэлийг хэрхэн ашиглах вэ?

1.Урмын үгс

- Миний найз өнөөдөр ямар гоё харагдаж байна аа.
- Шинэ хувцас аваа юу. Ганган зохиж байна шүү. 
- Үсээ тайруулчихаж, хөөрхөн ч болчихсон юм уу
- Чамгүйгээр би яана даа
- Ямар азаар би чамтай учрав аа

Сэтгэлээс гарах энэ мэт үгсийг хайртдаа харамгүй хэлж бай. Мэдээж бүгдийг нь нэг дор биш л дээ. Хайртдаа зориулсан урмын ганц үг түүнийг  тань хэчнээн их аз жаргалтай болгодгийг та мэдрэх болно. Бид ажил дээрээ, гадуур явж байхдаа хүмүүст баярласан талархсанаа байнга л хэлж байдаг. Тэр бүү хэл газар унагасан юмыг чинь аваад өгсөн хүнд ч “Баярлалаа” л гэдэг. Тийм хэрнээ амьдралыг тань үүрэлцээд, хань түшиг болоод, үр хүүхдээ өсгөлцөж байгаа ханьдаа баярладаг, үргэлж талархаж явдгаа байнга биш юм гэхэд ойр ойрхон хэлж байх нь харилцааг улам бэхжүүлж, амьдралыг улам сайн сайхан болгоход тустай гэж доктор зөвлөж байна.   

2. Хамтдаа байх

Ханьдаа зориуд зав гаргаж бай. Зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулж аль болох  цаг их гарга. Хамтдаа гадуур алхаж бай. Зурагтаа унтраачихаж байгаад  ярилц. Ингэхдээ хайртынхаа нүд рүү нь харан ярьж байгаарай. Нүд худлаа хэлдэггүй юм гэж доктор Чапман захиж байна. Гэр бүлдээ цаг гаргана гэдэг нь заавал тусгайлан төлөвлөхийн нэр биш аж. Зүгээр л хоолоо хамт идэж, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа  сонирхуулан ярьж хөгжилдөж бай. Ердөө тэгэхэд л хамтдаа байхын жаргалыг мэдэрнэ. Мөн дараах бяцхан  зөвлөмжийг байнга санаж байхыг хүсчээ.

Хайртынхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий.
Сэтгэлийг нь ойлгохыг хичээ.
Үгийг нь бүү тасал.
Хоол хийхэд нь тусал.
Гадуур хооллохыг санал болго
Аялалд хамт яв

3.Бэлэг

Хүмүүс зөвхөн баяр тохиолдуулж юм уу, онцгой үйл явдлын үеэр бие биедээ бэлэг өгдөг гэсэн ойлголттой байх нь элбэг. Мэдээж ийм өдрүүдэд бэлэг авах аятайхан ч энэ нь бараг л энгийн үзэгдэл болчихсон. Харин хайртын, ханийн бэлэг гэдэг өөр, онцгой бөгөөд тэр нь хэзээд үнэтэй,  хайраа илэрхийлэх бас нэгэн хэл аж. Нөхөртөө, эхнэртээ хааяа цэцэг аваад ор. Хэн хэнд тань ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж төрөх вий.

Бэлэг авах гэдэг их мөнгө зарахын нэр биш, сэтгэлийн илэрхийлэл тул  хямдхан байсан ч хайртад тань таалагдана. Бэлэг таны хүсэл  мөрөөдлийг ч  хэлээд өгнө. Хайртын тань өгсөн бэлэг таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн ч хэрэглэж байхыг бодоорой. Гэртээ их цэвэрлэгээ хийх үед хогон дотор өгсөн бэлэг нь явж байхыг нөхөр, эсвэл эхнэр тань харчихвал юу болохыг бодолцоорой.

4. Халамж

Энэ бол мөн л хайрын хэл. Түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ. Хайртыгаа хайрлах тусам аяндаа халамжилдаг ч ажил, бизнестээ түүртээд санаанаас цаашгүй болчих үе бий тул хичээх хэрэгтэй. Аливаа ажил хийхдээ үглэж янших хэрэггүй. Шинэхэн хосууд магадгүй халамжлах аргаа олохгүй байж болох юм. Тийм бол ханийнхаа өдөр тутмын ажилд нь туслахад л болно. Аяга угаах, юм индүүдэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахад нь тусал.

5. Биеэр мэдрэх

Ханийгаа тэвэрч, үнсэж байдаг юм шүү. Биед нь аль болох хүрч бай. Ялангуяа эхнэр тань хүүхэд төрүүлэх, өвдөх үед дэргэд нь байж түших хэрэгтэй. Уйлах үед нь тэвэрч, уйтгарлах үед нь гараас нь хөтлөх ч юм уу, сугадалцаж алх. Тэврээд явбал бүр л сайхан санагдаж тайвширна.

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-10-09 02:01:25
gogo bichleg bna shuu bi ch gaigui l halamjtain bna geed uuriiguu magtaad bhgui yu hehe
2. Isidora | 2009-10-09 02:08:18
engiin ug: hehehe ene unenii ortoi ym hsig bgaaz huuchin blogoosoo jirj gargaj iren dahij oruullaa
3. Rush | 2009-10-09 02:13:39
setgeld hair bhad helgu ch gsn boldiimdoo
4. Isidora | 2009-10-09 02:18:15
rush: ter setgel ni ilerch garch ireh uildluudiig l jagsaagaal hel geed bgam shig bnshd hehe
5. Энгийн үг | 2009-10-09 02:32:17
harin tiim bna yalanguya suuliih geeloo zugeer hutlultsuud yavah hurtel gogo shuu bi joorlochihloo haayaa unshij bna
6. Isidora | 2009-10-09 02:38:57
engiin ug: hehe urd ni unshij bgaagui ymiig chini tavisan bol bayrtai bn oo
7. Жиргээ | 2009-10-09 02:43:01
Engiinee ochood sanalaa uguu
Isidora ch mun adil
8. Жиргээ | 2009-10-09 02:47:05
ter 5-d biyed ni xurch baixdaa yag xaana ni xurex yum be
9. Isidora | 2009-10-09 02:48:46
Jirgee: haana ni hureh ni chinii asuudalshd geeloo hehe haana sanal oghiin be?
10. Энгийн үг | 2009-10-09 02:49:26
jirgee egch hutluud yavahad gejiihed dee bi chini bebe shdee
11. Isidora | 2009-10-09 02:52:55
engiin ug: jirgee egch hcini neg l bolohgui ym bodood bh hsig bn shuu hihihi ayguu shurgasan
12. Энгийн үг | 2009-10-09 02:53:43
harin tegeel bh shig bna ug ni zugeer l hutluud yavah goy gesii shdee ii iii ii hehe
13. Rush | 2009-10-09 02:56:03
ene jirgee odoo bolimooriin joohon huuhduud uruu tataad kkkk
14. Isidora | 2009-10-09 02:57:53
engiin ug: odoo ongorson bhaa chi yriagaaraa olluulchlaa geeloo
Rush: nas toolohgui durlalaaa gej
15. Энгийн үг | 2009-10-09 03:02:00
hehe za za odoo neeree end tend oroo l duugui garchiiya do hehe
16. Жиргээ | 2009-10-09 03:02:54
Engiin zugeer mayaglaad bai, chi urgelj munxuuruu bebe uldex uu !

teguul bebe bish boloxooroo yamard durtai bx talaaraa bichee, xuleegeed bna
17. Жиргээ | 2009-10-09 03:05:02
yo urmiin ugs gesen chini umdagnii us gej unshchixsan suujiina, za shil xiilgiidee
18. Энгийн үг | 2009-10-09 03:05:43
hehe yamard durtai gej yu gsn ugiin oilgodoggui ee bebe ni
19. Isidora | 2009-10-09 03:07:45
hahahah umdagnii us bhda yahuudeee
20. Жиргээ | 2009-10-09 03:13:22
isidora boliashee
yun umdagnii us ve, xixixixi

engiinee eregtei xun ter ild-jadandaa us-noostoi ni deer uu, xalzan-gyalaan ni deer uu gesen ug...

yo bur yadarchixlaa, za za bitgii iree
21. Isidora | 2009-10-09 03:19:29
jirgee : lol harin tiimee bi yu yrichvaa chih shig
22. Энгийн үг | 2009-10-09 03:22:18
za daaa huurhiig bur yadraatsan bna shdee hehe
23. Isidora | 2009-10-09 03:23:03
hen heniig ymar uildleer ydraacihvaa
24. Жиргээ | 2009-10-09 03:31:10
engiin.

ir geed bxad chini l bi bebe geed l gediigeed l, xen chamaig minii gert barij avax geed bnaa
25. Darko (зочин) | 2009-10-09 13:49:35
2 heliig ni surah gej zovoh shinjteidegee
26. Isidora | 2009-10-09 15:54:11
lol ali 2iig ni

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.